Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XII хуралдаанд ирвэл зохих 27 төлөөлөгчөөс ирсэн 24, чөлөөтэй 2, тасалсан 1 хуралдаан 88,8 хувийн ирцтэй хуралдаж доорх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны ажлын тайлангийн тухай. 2. Сумын Засаг даргын 2021-2024 онд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай. 3. Сумын Засаг даргын 2021-2024 онд хийж гүйцэтгэх үйл ажиллагааны хөтөлбөрөөс 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай. 4. 2023 оны төсвийн өнөөгийн байдал, 2024 оны төсвийг батлах тухай. 5. 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай. 6. Ерөнхий боловсролын сургуулийн актлах эд хөрөнгийн тухай. 7.Суманд үйл ажиллагаа явуулж буй ойн мэргэжлийн байгууллагуудын 2023 оны ажлын тайлангийн тухай. 8. 2024 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлах тухай.