Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил "Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил

2023 оны Шилдгүүдээ тодрууллаа.

2023-12-31

 

Шилдэг төсвийн байгууллага

Т.Энхбаяр захиралтай ЕБСургууль “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийн сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн 60 сургуулийн нэгээр шалгарсан, Идэр бүсийн сумдын “Сайн хичээл” үйл ажилгаанд амжилттай оролцон 8 медаль хүртсэн,  Хөвсгөл аймгийн хүүхдийн “Шилдэг  дотуур байр”-аар шалгарсан, төсвийн байгууллагаас үр дүнгийн гэрээгээр сайн үнэлгээ авч манлайлсан.

Шилдэг баг

Б.Сайнбат даргатай  2-р баг Төрийн үйлчилгээг ард иргэддээ түргэн шуурхай хүргэж, орон нутгийн орлого, 100 жилийн ойн хандив тусламжаар бусдыгаа манлайлан ажилласан.

Шилдэг төрийн бус байгууллага

Э.Бат-Эрдэнэ тэргүүнтэй “Идэр мөнгөн зэв” сурын холбооАймгийн гаргамай харваач-1, сумын мэргэн-5, сумын гарамгай мэргэн-3, сумын гоц харваач -4, өсвөрийн аймгийн аварга-2, аймгийн “ИДЭР МЭРГЭН” цолоор -3 нийт 18 шинэ цолтой харваач төрүүлсэн амжилтаар.

Шилдэг хүмүүнлэгийн ажилтан

МУ-ын Хөдөлмөрийн баатар Ж.Авирмэд: 2020 онд 20 сая төгрөгийн тэжээл, 2023 онд өндөр настануудад 5тн гурил, сумын түүхэн номыг хэвлүүлхэд 10 сая төгрөг нутгийн зон олондоо зориулан хандивласан мөн  12 жилийн сургуульджил бүр сургалтын техник хэрэгсэл, төгсөгчидөд мөнгөн хандив өгдөг буянтай.

Шилдэг уяач

Г.Доржготов: Хурдан хүлэг морьдоороо Аймгийн баяр наадмаас 1 аман хүзүү, бүсийн наадмаас 1 түрүү, 2 айраг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойн баяр наадмаас 1 айраг авсан амжилтаар

Шилдэг унаач

Д.Эрдэнэ-Очир:Хурдан хүлэг морьдоо унаж  Аймгийн баяр наадмаас 1 аман хүзүү, бүсийн наадмаас 1 түрүү, 2 айраг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойн баяр наадмаас 1 айраг авч амжилт гаргасан.

Шилдэг эрүүл мэндийн ажилтан

ЭМТөвийн Вакцинатар Т.Бүдханд: Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 32 жил ажиллаж байгаа. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг стандартын дагуу чанарын өндөр түвшинд үзүүлсэн. Харъяа хорооллын 0-1 насны хүүхэд, өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хяналтанд авч,ЭМ-ийн сайдын 224-р тушаалын  дагуу сургалт суртчилгааг тогтмол сайн зохион байгуулж хамт олондоо үлгэр дуурайлал болон ажилласан.

Шилдэг багш

ЕБС-ийн багш Э.Батбаатар: Идэр бүсийн “Сайн хичээл арга зүй технологи” сэдвээр хичээл зааж тэргүүн байр, Аймгийн багш нарын ур чадварын уралдаанд тусгай байр, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих гурван төрлийн модуль сургалтад амжилттай хамрагдан монголын анхны “Мэдлээ” цахим сургуулийн багшаар ажиллаж байгаа. Шавь нараас нь матматикийн улсын олимпиад, “Тоочин хүүхдүүд” матматикийн олимпиад, “Икосаэдр-30” аймгийн хэмжээний олимпиадад амжилт гаргасан.12 жилийн төгсөгч нь  Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Ажаа гэгээний тэтгэлэгт хамрагдсан.

Шилдэг суралцагч

ЕБС-ийн суралцагч  Ч.Нямжаргал:2023 оны улсын олимпиадаас Физикийн хичээлээр хүрэл, математикын хичээлээр хүрэл медаль, Эцэг, эхчүүдийн нэрэмжит олимпиадаас Англи хэл, физик, математикын хичээлүүдээр тус бүр алтан медаль, Англи хэлний MINI OLYMPIAD алтан медаль, CINDERELLA-2023 аймгийн үнэсгэлжин тэмцээнээс тусгай байр,  CINDERELLA-2023 сургуулийн үнэсгэлжин тэмцээнээс тэргүүн байр эзэлсэн.

 

Иргэдэд ээлтэй бизнес эрхлэгч

А.Мөнх-Эрдэнэ: 2000 оноос 23 жил тасралтгүй нутгийн иргэд, малчиддаа хямд үнэтэй гурил, будаа, элсэн чихэр, малын өвс, тэжээлийг авчирч нийлүүлдэг.

Малчид, иргэдийн малын гаралтай түүхий эд, байгалийн дагалдах баялгийг өндөр үнээр худалдан авч зах зээлд борлуулж иргэдэд ээлтэй үйлчилгээ үзүүлсэн

Шилдэг төрийн албан хаагч

Мал эмнэлэгийн тасгийн дарга Ч.Баасанхүү: Мал эмнэлгийн ажлын малчиддаа цаг алдалгүй хүргэж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус вакцин тарилга туулгийн ажлыг цаг хугацаанд нь хийж, хяналт шалгалтын ажлын сайн гүйцэтгэсэнээр эрүүл бүс сум байгааг үнэлэн аймгийн мал эмнэлгийн газраас 99% үнэлэгдсэн

Шилдэг хүнс үйлдвэрлэгч

Ц.Алтангэрэл: 2007 оноос Оргил цехийг байгуулан оргил талх,нарийн боов, амтат бялууг үйлдвэрлэн  сум орон нутгийнхаа иргэдэд үйлчилж хэвшиж , үйлчилэгчийн талархалыг хүлээсэн.

Шилдэг бизнесмэн

Д.Болдхуяг: Иргэдээс малын гаралтай түүхий эд, сүү, сүүн бүтээгдхүүнийг авч зах зээлд борлуулж, иргэдийн өргөн хэргэлээний бараагаар хангаж, авто засвар, техникийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэж, амжилт гарган ажилласан.

Шилдэг тамирчин

“Идэр мөнгөн зэв” сурын холбооны сурын харваач П.Сумъяасүрэн: Төв аймгийн Дэлгэрхааны 100 жилийн ойд 2- байр, МУИС-ийн спортын бага наадамд 2-р байр, Хөвсгөл аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 5-р байр, Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадамд 40 сумнаас 37 онож “Аймгийн гарамгай харваач” цол хүртсэн. Сумын 100 жилийн ойд түрүүлсэн.

Шилдэг гэр бүл

5-р багийн иргэн Ч.Нямбаяр Н.Эрдэнэжаргал: Ч.Нямбаяр, Н.Эрдэнэжаргал нар нь 1987 онд гэр бүл болон 36 жил амьдарч байна. 3 хүүхэддээ дээд боловсрол эзэмшүүлж ажил амьдралыг шийдвэрлэсэн. Гэр бүлээрээ сум орныхоо иргэдэд соёлтой үйлчилгээ үзүүлж, гэр орноо үлгэр жишээ, тохилог, эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байлгаж, ажил хөдөлмөрөөрөө манлайлж яваа гэр бүл. 

  Шилдэг үйлчилгээний ажилтан

Ус түгээгч, ойжуулагч Б.Даваадулам: Сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод үржүүлгийн талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн мод тарицыг хариуцан байнгын арчилгаа усалгаа, цэвэрлэгээ тогтмол хуваарын дагуу хийж ажиллахын зэрэгцээ ард иргэдэд ундны усаар түгээх үйлчилгээг чанартай сайн гүйцэтгэж амжилт гаргасан.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч

А.Буянбаатар: Мод, модон бүтээгдхүүн үйлдвэр эрхлэлтийн чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж, төсөл хөтөлбөрөө зориулалтын дагуу ашиглаж амжилт гаргасан.

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%