ИТХ-ын дарга Б.Ахмадбатаар ахлуулсан ажлын хэсэг Төмөрбулаг, Бүрэнтогтох, Түнэл, Тосон зэрэг сумдаар оторлож буй малчдын нөхцөл байдалтай танилцаж эмнэлэгийн тусламж үйлчилгээ, төр захиргаанаас хэрэгжүүлж буй ажил үйлчилгээ, мэдээ мэдээлэлийг дамжуулж эргэлт хийлээ.
Малчид маань сум орон нутгийн зүгээс хариуцлагатай ажиллаж аймгийн Засаг даргын захирамж гаргуулж отрын нутагтай гэрээ байгуулж хүний нутагт хөөгдөж туугдахгүй боломжоороо өвөлжиж байгаад талархсанаа илэрхийллээ.
Хавар нутагтаа буцах үед дамжин өнгөрөх штаб байгуулах саналыг маш их дэмжиж сайшаалтай байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Долджинсорогдог хамтран ажиллаа.
Үлдсэн отрын өрхүүдээр Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг явна.