2024 оны 03 дугаар сарын 19, 20 нд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Улаан Загалмайн хорооны тэргүүн Г.Мөнгөнхуяг, аймгийн Улаан Загалмайн хорооны дарга Г.Чинчулуун, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Должинсорогдог нар хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, малчид иргэдтэй уулзан санал хүсэлтийг сонсон Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад туслах хөтөлбөрийн хүрээнд сумаас 21 өрхөд 550,000 төгрөгийн бэлэн мөнгөний болон, эрдэс тэжээлийн багцын тусламжийг гардуулан батламжийг олгох ажлыг зохион байгууллаа.