Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэдийн оролцоо төлөөлөгчдийн манлайлал” өдөрлөгийн хүрээнд сумын ИТХ-ын төлөөлөгчдийг тойрогт ажиллуулах, иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсох, аймаг сумын ИТХ-ын бодлого шийдвэрийг сурталчилах, танилцуулах, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, зорилгоор зохион байгуулсан өдөрлөгийн арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 03, 04, 05, 07, 14 ний өдрүүдэд багийн төвүүд дээр үр дүнтэй зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр хурдан морьдын уралдаан, хүчит 64 бөхийн барилдаан, гар бөмбөг болон урлаг спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулан иргэдийн оролцоог ханган ажиллаа.