Хөрөнгө шилжүүлэх, актлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.18, 22 дүгээр зүйлийн 22.1.2, 22 дугаар зүйлийн 22.1.17, 35 дугаар зүйлийн 35.1.11, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Орон нутгийн өмчит актлах, шилжүүлэхээр шийдвэрлэсэн барилга байгууламж, машин тоног төхөөрөмж, тавилга эд хогшил, бусад хангамжийн материалын үндсэн хөрөнгө Засаг даргын, Тамгын газрын 30,372,252 (гучин сая гурван зуун далан хоёр мянга хоёр зуун тавин хоёр) төгрөг, Эрүүл мэндийн төв 53,228,168, (тавин гурван сая хоёр зуун хорин найман мянга нэг зуун жаран найм) төгрөг, Соёлын төв 14,342,791 (арван дөрвөн сая гурван зуун дөчин хоёр мянга долоон зуун ерэн нэг) төгрөг, 1 дүгээр цэцэрлэг 7,003,285 (долоон сая гурван мянга хоёр зуун наян тав) төгрөг, 2 дугаар цэцэрлэг 1,677,000 (нэг сая зургаан зуун далан долоон мянга)-н төгрөгийн хөрөнгө шилжүүлэх, актлахыг төсөвт байгууллагуудад зөвшөөрсүгэй.
2.Засаг даргын Тамгын газрын акталж, устгах эд хөрөнгийг 1 дүгээр, Эрүүл мэндийн төвийн акталж, устгах эд хөрөнгийг 2 дугаар, Соёлын төвийн акталж, устгах эд хөрөнгийг 3 дугаар, 1 дүгээр цэцэрлэгийн акталж, устгах эд хөрөнгийг 4 дүгээр, 2 дугаар цэцэрлэгийн акталж, устгах эд хөрөнгийг 5 дугаар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын акталж, устгах эд хөрөнгийг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Хавсралтаар баталсан хөрөнгийг байгууллагынхаа данс бүртгэлээс хасаж бүртгэхийг төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч нарт үүрэг болгосугай.
4.Дор дурдсан арга хэмжээг авч, биелэлтийг гаргаж сумын “Өмч хамгаалах зөвлөл”-д ирүүлэхийг төсөвт байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.
4.1 Акталж данснаас хасах эд хөрөнгийг устгалын коммисс томилж устгуулах, цаашид ашиглаж болох эд хөрөнгийг үнэ тогтоож, эргэлтийн хөрөнгө бүртгэлд бүртгэх, тогтоосон журмын дагуу худалдан борлуулах ажлыг зохион байгуулж ажлын тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахыг,
4.2 Хөрөнгө хөдлөлтийг зохих хууль тогтоомж, журмын дагуу нягтлан бодох бүртгэлд бүртгэх,
5.Цагаанбургас багт шинэ барилга баригдсантай холбогдуулан багийн төвийн хуучин барилгуудад дахин үнэ тогтоож худалдан борлуулах саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулахыг сумын өмч хамгаалах зөвлөлд даалгасугай.
6.Цагаанбургас багийн хуучин багийн төвийн хогийг цэвэрлэхэд шаардагдах төсвийг шийдвэрлүүлэн, нүх ухаж булж устгах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг багийн Засаг дарга (Н.Лхасүрэн)-д даалгасугай.
7. Энэхүү тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.АХМАДБАТ