Хөрөнгө бүртгэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.18, 22 дүгээр зүйлийн 22.1.2, 22 дугаар зүйлийн 22.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 75 дугаар зүйлийн 75.1, 77 дугаар зүйлийн 77.3 дах заалт, Нягтлан бодох бүртгэлийн 14 дүгээр зүйлийн 14.4.2 дэх заалт, Сангийн сайдын 2021 оны 86 дугаар тушаалын хавсралтын 9 дүгээр зүйлийн 9.12, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оы 396 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авч ашиглалтанд орсон 273,312,900 (хоёр зуун далан гурван сая гурван зуун арван хоёр есөн зуу) төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг бүртгэж, эзэмших байгууллагуудыг хавсралтаар баталсугай.
2.Хөрөнгө эзэмших байгууллагуудын дарга, эрхлэгч, иргэн аж ахуй нэгжүүдэд дор дурьдсан арга хэмжээг авч ажиллахыг даалгасугай.
2.1 Хөрөнгийг нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу үндсэн хөрөнгө болон холбогдох бусад дансанд хөрөнгө тус бүрийн задаргааг бүртгэж, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгаж, ашиглалт хамгаалалтыг сайжруулах,
3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Бямбажав), байгууллагуудын дарга, эрхлэгч нарт даалгасугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын иргэдийн хурлын Нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.