Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил "Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил

Сэрүүн сайхан хангай айзам уртын дууг орон нутгийн хүндэтгэлийн дуугаар өргөмжлөх тухай

Огноо: 2023-11-29 Дугаар:03 Нээгдсэн:164

“Сэрүүн сайхан хангай” айзам уртын дууг

 орон нутгийн хүндэтгэлийн дуугаар

өргөмжлөх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 52 дугаар зүйлийн 52.1.2, 52.1.4 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр зарлиг, Соёлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалт, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Сэрүүн сайхан хангай” айзам уртын дууны эрдэм шинжилгээний хурлын дүгнэлтийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.“Сэрүүн сайхан хангай” айзам уртын дууг Жаргалант сумын иргэдийн дундаас гаралтайг тогтоосон эмхтгэл номыг хэвлүүлсэн бөгөөд орон нутгийн хүндэтгэлийн дуугаар, хуучнаар Далай Чойнхор Вангийн хошуу (одоогийн Архангай аймгийн Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант) суманд дуулагдаж байсныг сэргээсүгэй.

2.”Сэрүүн сайхан хангай” айзам уртын дууны холбогдох түүхийн баримт бичгийг бүрдүүлэн, хуучин хошууны сумдууд (одоогийн Архангай аймгийн Цахир, Хангай, Тариат, Өндөр-Улаан, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант) болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон нутгийн хүндэтгэлийн дуугаар өргөмжлүүлэх асуудлыг уламжлан шийдвэрлүүлэхийг сумын Засаг дарга (Ц.Бямбажав), Түүх судлаач (О.Бадмаадорж) нарт үүрэг даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.

 

 

 

ДАРГА                     Б.АХМАДБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3332
2172 / 65%
696 / 21%
226 / 7%
238 / 7%