Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил "Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэмд өөрчлөлт оруулах тухай

Огноо: 2024-04-01 Дугаар:02 Нээгдсэн:91

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот
үйлдвэрийн газрын дүрэмд өөрчлөлт оруулах тухай
 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.12, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.“Их Жаргалант тохижилт үйлчилгээний төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг хавсралтаар өөрчлөн баталсугай.

2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх журмыг 2024 оны II улиралд багтаан боловсруулан батлуулж, “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”-ын гүйцэтгэх захирлыг томилон, газрын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллуулахыг сумын Засаг дарга /Ц.Бямбажав/-т үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилт, үйл ажиллагаа, үр дүнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Э.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                   Б.АХМАДБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%