Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил "Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил

Орон нутгийн сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай

Огноо: 2024-04-29 Дугаар:01 Нээгдсэн:85

                 Орон нутгийн сонгуулийн

                     тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо,

                       дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.3 дахь хэсэг, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.7, 12.8 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн хүн амын тоо, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршлыг үндэслэн 2024 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг зохион байгуулах 5 тойрог, 25 мандаттай байхаар тогтоосугай.

2.Тойрогт ногдох мандатын тоо, тойргийн дугаар, нутаг дэвсгэрийн байршил төвийг хавсралтаар баталсугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.

  

                 ДАРГА                           Б.АХМАДБАТ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%