Төлөөлөгчийн үнэмлэх, хэвлэмэл хуудас,
тэмдэг хэрэглэх журам батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үнэмлэх, хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх журмыг хавсралтаар баталсугай.
2.Үнэмлэх, хэвлэмэл хуудас, тэмдгийг журмын дагуу ашиглахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд үүрэг болгосугай.
3.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.АХМАДБАТ
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2024 оны дүгээр сарын -ний өдрийн
ээлжит хурлын дугаар тогтоолын
хавсралт
Төлөөлөгчдийн үнэмлэх, хэвлэмэл хуудас,
тэмдэг хэрэглэх журам
Нэг. Зорилго
1.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газар хуулийн этгээд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй харилцаж бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаагаар хангах, ажилд нь арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино.
Хоёр: Төлөөлөгчийн үнэмлэх хэрэглэх
2.1.Төлөөлөгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар олгосон үнэмлэхийг албан ажилдаа ашиглана.
2.2.Төлөөлөгч нь үнэмлэхээ хуралдааны явцад шийдвэрийн төслийг батлахад өргөж хэрэглэхээс гадна үнэмлэхээ үзүүлж төрийн байгууллагаас өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор хууль тогтоомжид заасан нууцаас бусад мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авах эрхтэй.
2.3.Төлөөлөгч энгэрийн тэмдэг, үнэмлэхийг гээгдүүлсэн тохиолдолд энэ тухай өргөдлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд ирүүлсэн тохиолдолд хянан үзэж нөхөн олгоно.
Гурав. Хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх, хадгалах, хяналт тавих
3.1.Төлөөлөгчийн албан бичгийн хэвлэмэл хуудсыг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолоор батлагдсан “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам” болон баримт бичгийн стандартын дагуу хийлгэнэ.
3.2.Төлөөлөгч нь албан бичгийн А4, А5 хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
3.3.Төлөөлөгчийн албан бичгийн хэвлэмэл хуудасны бүрдлийг дараах байдлаар бичнэ.
3.3.1.Төлөөлөгчийн албан бичийн хэвлэмэл хуудасны толгойн хэсэгт төрийн сүлдийг албан бичгийн хэвлэмэл хуудсанд хажуугийн байрлалаар голлуулж MNS 1540-3 стандартаар байрлуулна.
3.3.2.Төрийн сүлдний доор ‘ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ’ гэж томоор бичнэ
3.3.3.Байгууллагын хаяг
Байгууллагын хаяг нь байрлаж буй байшин (гудамж талбайн нэр, дугаар)-ийн дугаар, суурин газрын нэр, оршин буй хот, бүсчлэлийн нэгдсэн код, харилцах утас, цахим шуудан, цахим хуудасны хаяг гэсэн бүрдэлтэй байна.
3.3.4.Он сар өдөр
Он, сар, өдөр нь албан бичгийг боловсруулсан, гарын үсэг зурсан баталсан эсвэл тухайн албан бичиг бичсэн үйл явдлын он, сар, өдөртэй тохирч байна. Оныг дөрвөн оронтой, сар, өдрийг хоёр оронтой араб тоогоор бичнэ.
3.3.5.Бүртгэлийн дугаарыг албан бичгийн хэвлэмэл хуудсанд хар өнгийн бэхээр бичнэ.
3.3.6.Хариутай бичгийн он, сар, өдөр дугаарын тэмдэглэл
Энэ бүрдэл нь зөвхөн хариутай албан бичигт хамаарна. Хариутай албан бичгийн он, сар, өдөр, дугаарыг хэвлэмэл хуудсанд заасан тэмдэглэгээнд араб тоогоор хар өнгийн бэхээр бичнэ.
3.3.7.Харилцагчийн нэр
“Харилцагчийн нэр” бүрдлийг хэвлэмэл хуудсанд тавьсан тэмдэглэгээнд багтаан товчлохгүй, үеэр таслахгүй, том үсгээр бичнэ.
3.3.8 Тэргүү
Албан бичигт түүний үндсэн агуулгыг оновчтой, тодорхой илэрхийлсэн тэргүүг нэг өгүүлбэрт багтаан, эхний үсгийг томоор үеэр таслахгүй бичнэ. Тэргүүг хэвлэмэл хуудсанд тавьсан тэмдэглэгээнд багтаан бичнэ
3.4.Төлөөлөгчийн албан бичгийг хэвлэмэл хуудасны бүртгэлийн дугаарыг дараах байдлаар өгнө.
3.4.1.Төлөөлөгчийн албан бичгийн бүртгэлийн дугаарын индексийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба өгнө.
3.4.2.Төлөөлөгчийн албан бичгийн бүртгэлийн дугаарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба өгнө
3.4.3.Албан бичгийн бүртгэлийн дугаарыг өгөхдөө оны эхнээс эхлэн дугаарлана.
3.5 Төлөөлөгч албан бичиг бүрдүүлэх
3.5.1.Төлөөлөгч нь албан бичгийн төслийг боловсруулж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны мэргэжилтэнд өгнө.
3.5.2.Мэргэжилтэн нь албан бичгийн төслийг баримт бичгийн стандартын дагуу хэвлэмэл хуудсанд 2 хувь үйлдэж төлөөлөгчид хянуулна.
3.5.3.Төлөөлөгч албан бичгийг хянан гарын үсэг зурж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдгээр баталгаажуулна.
________________o0o__________________