Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил "Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил

Агнуурын бүс нутаг тогтоох тухай

Огноо: 2024-04-29 Дугаар:03 Нээгдсэн:139

Агнуурын бүс нутаг тогтоох тухай

 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.15, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6.1, 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалт, 2024-2029 онд хэрэгжүүлэхТосонгийн зоо” агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайлан, менежментийн төлөвлөгөөг 2022-2027 онд хэрэгжүүлэх агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ахуйн зориулалтын агнуурын бүс нутгийн байршил, хилийн цэс, талбай хэмжээг  нэгдүгээр, тусгай зориулалтын Тосонгийн зооагнуурын бүс нутгийн байршил, хилийн цэс, талбай хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.“Агнуурийн менежментийн тэх төв” төрийн бус байгууллагын боловсруулсан 2022-2027 онд хэрэгжүүлэх агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө, “Агнуур судлалын нийгэмлэг” төрийн бус байгууллагын боловсруулсан 2024-2029 онд хэрэгжүүлэхТосонгийн зоо” агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус дэмжсүгэй.

3.Агнуурын бүс нутгийн менежмент хариуцагчтай хамтран, агнуурын бүс нутгийн агнуур зохион байгуулалтын тайлан, менежментийн төлөвлөгөөнд тулгуурлан тус сумын хэмжээнд ан амьтныг хамгаалах, агнуурын нөөцийг зохистой ашиглах бодлого боловсруулан, аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Бямбажав)үүрэг болгосугай.

4.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                   Б.АХМАДБАТ

 

 

 

 

 

 

 

     

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны     дүгээр сарын      -ний өдрийн ээлжит XV хуралдааны дугаар тогтоолын хавсралт

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Ахуйн зориулалтын агнуурын бүс нутгийн байршил, хилийн цэс, талбайн хэмжээ

         

Д/д

Зүйлийн нэр

Агнуурын бүс нутгийн нэр

Хамрагдан газар

Талбайн хэмжээ /КМ2/

1

Бор гөрөөс

Жонштын овоо

Тойн гол, Савхатын гол, Доод цэцүүхийн голын хоорондох

193,93

2

Хөнжилийн гол

Гол давааны нуруу, Өвөр улаан чулуут, Мухар уул, Бурхант тээлийн гол зэрэг Хөнжлийн голоос хойших нутаг

407,17

3

Баруун эх

Сондуултын булуу уулаас хойш даваатын даваа хүртэлх ой бүхий нутаг

195,8

4

Зэрлэг гахай,

Бор гөрөөс, Саарал чоно

Сээр

Тарвагатайн нурууны арын тус сумын хэсэг /Өвөр Цахираас Цагаан Цохио, сээрийн гол, Сээрийн даваа, Ороохын даваа, Тойн голын эх, Тэмээн чулуутын төмбөн, Нуур уул, Хөнжил гол хүртэл

880,06

 

 

 

_________________o0o_________________

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%