Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил "Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил

Ерөнхий боловсролын сургуулийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр батлах тухай

Огноо: 2024-04-29 Дугаар:03 Нээгдсэн:85

Ерөнхий боловсролын сургуулийн

дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр

батлах тухай

  

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.13 дахь заалт, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаанаас ТОГТООХ нь:

       1.Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2024-2028 онд хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.

   2.Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж, хэрэгжилт, гүйцэтгэл, үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд  жилд 1 удаа хэлэлцүүлэн тайлагнаж байхыг сумын Засаг дарга (Ц.Бямбажав), Ерөнхий боловсролын сургуулийн захирал (Т.Энхбаяр) нарт даалгасугай.

         3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.

 

 

ДАРГА                                   Б.АХМАДБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%