Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил "Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил

Малын тоо толгойн албан татварыг тэглэх тухай

Огноо: 2024-05-29 Дугаар:01 Нээгдсэн:7

 

Малын тоо толгойн албан татварыг

шинэчлэн тогтоох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын хэмжээнд 2024 оны 1 толгой малд ногдох малын тоо толгойн албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.

1.1 Адуу 0 төгрөг

1.2 Үхэр 0 төгрөг

1.3 Тэмээ 0 төгрөг

1.4 Хонь 0 төгрөг

1.5 Ямаа 0 төгрөг 

2.Уг шийдвэр гарсантай холбогдуулан өмнөх онуудын малын тоо толгойн албан татвараа төлөөгүй айл өрхүүдээр бүрэн төлүүлж, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Бямбажав), татварын улсын байцаагч (С.Ганзул) нарт үүрэг болгосугай.  

3.Энэ  тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай

 

 

ДАРГА                      Б.АХМАДБАТ

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%