2024 онд ойгоос бэлтгэх модны дээд
хязгаарт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 32 дугаар зүйлийн 32.3, 32.3.1, 32.3.2, 32.3.3, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 23 дугаар зүйлийн 23.1, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 05 дугаар тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVI хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Ойн нөхөрлөл, багийн иргэдийн ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлшний модны дээд хязгаарыг хавсралтаар баталсугай.
2.Сумын Засаг дарга (Ц.Бямбажав), Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн дарга (Ц.Тайвансайхан), Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга (Л.Алтанхуяг), Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн (Б.Пүрэвсүрэн) нарт ДААЛГАХ нь:
2.1.2023 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт багтаан Ойн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мод бэлтгэлийн ажлыг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг,
2.2.Мод бэлтгэлийн талбай тусгаарлах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ойгоос мод бэлтгэсэн ойн нөхөрлөлүүдтэй байгуулсан гэрээг улирал бүр дүгнэж ажиллахыг,
2.3.Байгаль хамгаалагчийн олгож буй мод бэлтгэх эрхийн бичгийн бичилт төлбөр хураамж төвлөрүүлэлт, өрхийн ногдол гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг,
З.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.АХМАДБАТ