Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил "Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил

Хяналтын зөвлөл өөрчлөн байгуулах тухай

Огноо: 2024-06-27 Дугаар:03 Нээгдсэн:7

  Хяналтын зөвлөл өөрчлөн байгуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн A/521 дугаар тушаалын хавсралт, Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 3 дугаар зүйлийн 3.3, 3.3.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хоршоог хөгжүүлэх сангийн зарцуулалт, олгосон зээлийн ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2.Хяналтын зөвлөлийн дарга (Э.Бат-Эрдэнэ), нарийн бичгийн дарга (Г.Даваажаргал), зөвлөлийн гишүүдэд ДААЛГАХ нь:

2.1.Хорооны гишүүд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэхь заалтыг хэрэгжүүлж ажиллах,

2.2.Хоршоог хөгжүүлэх санаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журманд заагдсан чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэн нээлттэй ил тод ажиллах,

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

ДАРГА                                Б.АХМАДБАТ

 

 

 

 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 

2024 оны ... дугаар сарын .... –ны өдрийн

ээлжит XVI дугаар хуралдааны тогтоолын

хавсралт

 

 

Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн

Хяналтын зөвлөлийн дарга:

Э.Бат-Эрдэнэ (Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга)

Гишүүд:

Б.Баасанхүү (Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч)

У.Өсөхжаргал (Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн)

Г.Батхуяг (Иргэдийн Хурлын төлөөлөгч ТББ-ын төлөөлөл )

Нарийн бичгийн дарга:

Г.Даваажаргал (ЗДТГ-ын хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн)

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%