Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил "Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил

Баяр наадмын тов тогтоох тухай.pdf

Огноо: 2024-06-27 Дугаар:04 Нээгдсэн:157

   Баяр наадмын тов тогтоох тухай 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Үндэсний баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVI хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг 2024 оны 07 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр товлосугай.

2.Үндэсний их баяр наадмыг 2024 оны 07 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх саналыг аймгийн Засаг дарга (П.Лхагважав)-д уламжилсугай.

3.Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг ханган зохион байгуулах арга хэмжээг авч нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Бямбажав)-т даалгасугай.

 

            ДАРГА                              Б.АХМАДБАТ

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7722
6156 / 80%
965 / 12%
283 / 4%
318 / 4%