Нэр дэвшигчийн ухуулах хуудас
болон зурагт самбарыг байрлуулах байршлыг
тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбарыг байрлуулах байршлыг хавсралтаар баталсугай.
2.Ухуулах хуудас болон зурагт самбарыг байрлуулахдаа тогтоосон гудамж талбай, олон нийтийн газарт байрлуулан аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 40, 41 дүгээр зүйлийг хэрэгжүүлэн мөрдлөг болгож ажиллахыг сонгуульд нэр дэвшүүлэх нам, эвслийн хороодын дарга нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын сонгуулийн хорооны дарга, гишүүдэд үүрэг болгосугай.
ДАРГА Б.АХМАДБАТ
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын ____ оны __ дугаар
сарын __-ны өдрийн ээлжит бус II хуралдааны
__ дүгээр тогтоолын хавсралт
Нэр дэвшигчийн ухуулах хуудас болон зурагт
самбарыг байрлуулах байршил
1. Нам эвслийн байрууд
2. Соёл спортын цогцолборын урд талд
3. Мал эмнэлгийн хашааны урд талд
4. Орон нутгийн судлах музейн урд болон зүүн талд
5. Сургуулийн төв хаалганы зүүн талд
6. Сургуулийн түлээний хашаанаас худаг хүртэл зайд
7. Гурван-Эрдэнэ спорт заалны урд талд
8. Хүслэн хүүхдийн цэцэрлэгийн баруун талд
9. Сумын төвийн бүх худагуудад
10. Бензин колонкуудад
11. Хөдөөгийн 4 багийн төвд
12. Дөрөлж хороолол иргэн Б.Батбаярын хашааны баруун талд
13. Маань хороолол иргэн Бямбацогтын хашааны баруун талд
14. Мааньт хороолол иргэн Б.Батбилгүүний хашааны ард зам дагуух зайд
____________________oOo___________________