Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил "Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил

Ой тэмдэглэн өнгөрүүлэх саналыг дэмжих тухай.

Огноо: 2024-08-08 Дугаар:02 Нээгдсэн:7

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх

саналыг дэмжих тухай 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Данигайн Даваанямын нэрэмжит Жаргалант сумын Соёлын төвийн түүхт 80 жилийн ойг 2024 оны 10 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх саналыг дэмжсүгэй.

2.Жаргалант сумын Соёлын төвийн түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан шийдвэрлүүлж өгөхийг аймгийн Соёл урлагийн газрын дарга (Л.Батцэцэг)-д уламжилсугай.

3.Соёлын төвийн түүхт 80 жилийн ойг ёслол хүндэтгэлийн өндөр хэмжээнд зохион байгуулж, ойн арга хэмжээ, хандив зарцуулалтын тайланг 2024 оны 12 дугаар сарын 01-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг ой зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч (Ж.Баттүшиг), Соё спорт цогцолборын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Э.Шажинбат) нарт үүрэг болгосугай.

 

            4.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.

 

  

 

          ДАРГА                                 Б.АХМАДБАТ

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%