2024 онд ойгоос бэлтгэх модны
хэмжээг нэмж батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 32 дугаар зүйлийн 32.3, 32.3.1, 32.3.2, 32.3.3, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 23 дугаар зүйлийн 23.1, аймгийн иргэдийн Телөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 27–ны өдрийн 11 дүгээр тогтоол, 2024 оны 07 сарын 31-ны өдрийн 29 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II хурлаас ТОГТООХ нь:
1.Ойн мэргэжлийн байгууллагууд болон багийн иргэдийн ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлшний модны дээд хязгаарыг баталсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит ХII хуралдааны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад хуваарилан заагдсан тоо хэмжээг нэмэгдүүлсэнийг хавсралтаар баталсугай.
2.Сумын Засаг дарга (Ц.Бямбажав), Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн дарга (Ц.Тайвансайхан), Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга (Л.Алтанхуяг), Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн (Б.Пүрэвсүрэн) нарт ДААЛГАХ нь:
2.1.2024 онд нэмэлтээр батлагдсан ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт багтаан Ойн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мод бэлтгэлийн ажлыг зохион байгуулан хяналт тавьж ажиллах,
2.2.Ойд үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолтоор ойгоос мод бэлтгэсэн ойн мэргэжлийн байгууллагуудын бэлтгэсэн 100 м3 мод тутамд 2 га талбайд , арчилгаа цэвэрлэгээний огтлолт (гэрэлжүүлэх. тохируулахаас бусад) явуулсан ойн мэргэжлийн байгууллагуудын бэлтгэсэн 100 м3 мод тутамд 1 га талбайд, иргэдийн уламжлалт бүтээгдхүүн үйлдвэрлэх зорилгоор ойгоос ургаа нойтон мод бэлтгэсэн иргэний огтолсон 1 ширхэг мод тутамд 20 ширхэг тарьц тариулах арга хэмжээг тус тус өөрийн хөрөнгөөр төвлөрүүлсэн байдлаар ойжуулалт хийлгүүлж арчилгаа, хамгаалалтын асуудлыг шийдвэрлүүлэх,
2.3.Мод бэлтгэлийн талбай тусгаарлах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ойгоос мод бэлтгэсэн иргэн, мэргэжлийн байгууллагуудтай байгуулсан гэрээг улирал бүр дүгнэж, мод модон материалын нийлүүлэлтийг цахимаар сурталчилж мэдээллээр хангаж ажиллах,
2.4.Байгаль хамгаалагчийн олгож буй мод бэлтгэх эрхийн бичгийн бичилт төлбөр хураамж төвлөрүүлэлт, өрхийн ногдол гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах,
2.5. Мод бэлтгэлийн агуулахаас гарсан мод модон материалын хаягдал
(үртэс)-ыг дахин боловсруулах, төвлөрсөн хогийн цэгт хаягүй байх,
2.6. Ойн инженерийг мод бэлтгэлийн үйл ажиллагаанд тогтмол ажиллуулах,
З.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.
ДАРГА Б.АХМАДБАТ