Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил "Алтан гадас одон"-т Жаргалант сум 100 жил

Ойн нөхөрлөл байгуулах тухай.

Огноо: 2024-08-08 Дугаар:04 Нээгдсэн:7

                                   Ойн нөхөрлөл байгуулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II хурлаас ТОГТООХ нь:

1.1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас дэмжигдсэн Орой халзан ойн нөхөрлөлийг байгуулсугай.  

2.Оройн халзан ойн нөхөрлөлтэй Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль болон бусад холбогдох журмын дагуу ойн санг эзэмшүүлэх гэрээ багуулан гэрчилгээжүүлж үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (Ц.Бямбажав)-т үүрэг болгосугай.

3.Ойн нөхөрлөл нь гэрээгээр эзэмшсэн ойн сангаа хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, эзэмшсэн ойн сандаа ой зохион байгуулалт хийлгэх, ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, биелэлт үр дүнг жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж ажиллахыг ойн нөхөрлөлийн ахлагчид үүрэг болгосугай.

4.Ойн нөхөрлөлийн гишүүдэд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааг тогтмол явуулж гарын авлага материал, заавар зөвлөмжөөр ханган нягт уялдаа холбоотой хамтран ажиллахыг Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн дарга (Ц.Тайвансайхан), сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогийн тасгийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн (Б.Пүрэвсүрэн), байгаль хамгаалагч (Б.Батчулуун) нарт үүрэг болгосугай.

            5.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Э.Бат-Эрдэнэ)-д үүрэг болгосугай.

 

  

 

                                    ДАРГА                                Б.АХМАДБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%