Сумы иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
даргыг сонгож батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удидрлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар Хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөс хамгийн олон буюу 52 хувийн санал авсан Лундаажанцангийн Алтанхуягийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгож, баталсугай.
2.Хууль, тогтоомж, холбогдох дүрэм, журмыг мөрдөж, хурлын даргын үүрэг, хариуцлага, ёс зүйг эрхэмлэн төлөөллийн байгууллагын удирдах эрх үүргээ хэрэгжүүлэн, сум орон нутгийнхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлж, иргэдийнхээ нийтлэг эрх ашигт тулгуурлан, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэхэд үр дүнтэй, идэвх санаачлагатай, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга (Л.Алтанхуяг)-д үүрэг болгосугай.
АНХДУГААР ХУРАЛДААНЫГ
ДАРГАЛАГЧ Э.УРАНТӨГС