Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, 48 дугаар зүйлийн 48.1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 9 дүгээр зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хурлаас ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хороодыг 5 байхаар тогтоосугай.
а.Нутгийн удирдлага, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хангах асуудал хариуцсан хороо,
б.Төсөв санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хяналтын асуудал хариуцсан хороо,
в.Нийгмийн бодлого, боловсрол, соёл спорт, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал хөгжлийн асуудал хариуцсан хороо,
г.Байгаль орчин, аялал жуулчлал, дэд бүтэц, хөдөө аж ахуй хөгжлийн хороо,
д.Төлөөлөгчийн манлайлал, ёс зүйн асуудал хариуцсан хороо,
2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороодын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн ээлжит III хуралдааны 06 дугаар тогтоолоор батлагдсан Хороодын ажиллах журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороодод үүрэг болгосугай.
ДАРГА Л.АЛТАНХУЯГ
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
____ оны __ дугаар сарын __-ны өдрийн анхдугаар
хуралдааны __ дугаар тогтоолын хавсралт
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын
Хороодын бүрэлдэхүүн
№ |
Хороодын нэр |
Хорооны гишүүдийн нэр |
1 |
Нутгийн удирдлага, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хангах асуудал хариуцсан хороо |
Б.Сайнбат, Л.Алтанхуяг, Ө.Бадамдорж, Г.Ундармаа, Г.Мөнхсайхан, |
2 |
Төсөв санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хяналтын асуудал хариуцсан хороо |
С.Бат-Өлзий, П.Оюунбилэг, Н.Эрдэнэмөнх, Т.Цэвэлмаа, Б.Энхболд |
3 |
Нийгмийн бодлого, боловсрол, соёл спорт, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал хөгжлийн асуудал хариуцсан хороо |
Б.Цэрэндорж, Н.Эрдэнэбат, Ж.Жаргалсайхан, Э.Урантөгс, Б.Пүрэвсүрэн |
4 |
Байгаль орчин, аялал жуулчлал, дэд бүтэц, хөдөө аж ахуй хөгжлийн асуудал хариуцсан хороо; |
Б.Өсөхболд, Ш.Алтандөш, Ч.Баяржаргал, Ц.Амарбаясгалан, Н.Даваадулам |
5 |
Төлөөлөгчийн манлайлал, ёс зүйн асуудал хариуцсан хороо
|
Н.Лхасүрэн, Б.Мягмаржаргал, Э.Пүрэвдорж, Ш.Пүрэвдорж, Г.Мягмаржаргал |
_____________оОо______________